“ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ
ЗОРИЛГО: Дэлхийн ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс иргэд, залуучууд, өсвөр үеийнхний дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн талаар зөв мэдлэг олгож, сурталчилгаа хийхэд оршино.
ЗОРИЛТ:
1. Иргэд, залуучууд, өсвөр үеийнхний дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар зөв мэдээлэл, мэдлэг олгох
2. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх арга замуудыг сурталчилах,
3. Иргэд, залуучууд, өсвөр үеийнхний ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх арга барилд сургах, тэмцэх, сэдэлжүүлэх
4. Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетийг сурталчилах,
ҮЙЛ АЖИЛЛАГАА :
-Үзэгчдийн дунд асуулт, хариулт тавьж зөв хариулсан 10 хүнийг урамшуулав.
-Оролцогч нарын дунд асуулт, хариулт бололн шар буудах тэмцээн зохион байгуулав.
-Оролцогч иргэд, таксины жолооч нарт гарын авлага тарааж, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх сурталчилгаа хийсэн.
-Өдөрлөгт Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 16 нийгмийн ажилтан, эмч, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 9 нийгмийн ажилтан эмч, оюутан, сурагч – 200, иргэдээс – 100 хүн оролцсон.
-Асуулт, хариулт, шар буудах тоглоомонд оюутан, сурагч нар идэвхтэй оролцож, асуултанд зөв хариулсан оюутан, сурагчдыг урамшуулан шагнав.
Сэтгэгдэл ачааллаж байна ..