Аймгийн Залуучуудын Бага чуулган
2015-11-07 БАЯН-ӨЛГИЙ
Админ Баян-Өлгий 340

Аймгийн Залуучуудын Бага чуулган

Өнгөрсөн 03 дугаар сарын 28-нд зохион байгуулагдсан Монголын Залуучуудын Холбооны V их хурлаар үндсэн дүрэм шинэчлэгдэн батлагдаж Үндэсний залуучуудын зөвлөл, Аймгийн Залуучуудын Бага чуулган зохион байгуулах шийдвэр гарсаны дагуу тус бага чуулганы анхдугаар хуралдааныг энэ оны 11-р сарын 07-нд зохион байгууллаа.
Чуулганд аймгийн залуучуудын холбооны 17 тэргүүлэгч, 13 сумын 39 төлөөлөгч, өлгий сумын 13 багийн 26 төлөөлөгч чөлөөт бус суудалд бага чуулганы гишүүнээр сонгогдож, 37 чөлөөт суудалд сум багийн залуучууд нэр дэвшиж  сонгогдлоо.
Уг бага чуулганаар МЗХ-ны 5-р их хурал болон ҮЗЗ1, ҮЗЗ2 хуралдаанс гарсан МЗХ-ны дүрэм болон тоогтоолуудыг танилцуулж, сум багийн түвшинд залуучуудын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, хулгайчгүй монгол хөдөлгөөнийг өрнүүлэх талаар хэлэлцүүлэг явууллаа

Сэтгэгдэл ачааллаж байна ..