БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ
2015-11-30 БАЯН-ӨЛГИЙ
Админ Баян-Өлгий 483

БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

Өсвөр үе, залуучуудыг хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ивээл доор Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Хөгжмийн драмын театрт амжилттай зохион байгуулж явуулав.

Уг арга хэмжээнд Өлгий сумын ерөнхий боловсролын 6 сургууль мөн “Дарын”, “Бастама”, “Зайд” зэрэг хувийн хэвшлийн сургуулийн ахлах ангийн 400 сурагч хамрагдаж 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэхээ гардан авах гэж  байгаа 50 сурагч иргэний андгай өргөж иргэний үнэмлэхээ гардан авлаа. 

Уг арга хэмжээнд урлаг спортын алдартанууд оролцож иргэний андгай өргөж Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа сурагчдад хандаж үг хэлж иргэн  хүний үүргээ өндөрт өргөж явахийг захилаа.

 

  БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Сэтгэгдэл ачааллаж байна ..