Аймгийн Залуучуудын Бага чуулган
2015-10-25 БАЯН-ӨЛГИЙ
Админ Баян-Өлгий 463

Аймгийн Залуучуудын Бага чуулган

Өнгөрсөн 03 дугаар сарын 28-нд зохион байгуулагдсан Монголын Залуучуудын Холбооны V их хурлаар үндсэн дүрэм шинэчлэгдэн батлагдаж Үндэсний залуучуудын зөвлөл, Аймгийн Залуучуудын Бага чуулган зохион байгуулах шийдвэр гарсаны дагуу тус бага чуулганы анхдугаар хуралдааныг энэ оны 11-р сарын 07-нд зохион байгуулахаар болоод байгаа юм. Бага чуулган нь чөлөөт болон чөлөөт бус сонгуулиар сонгогдох 119 гишүүнтэй байх бөгөөд залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах аймгийн залуусын хамгийн том нэгдэл төдийгүй АЗХ-ны чуулганы хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төлөөллийн төв байгууллага юм. Анхдугаар хуралдаанаар бага чуулганы сонгуулийг явуулах ба МЗХ-ны 5-р их хурлаар баталсан дүрэм журам, ҮЗЗ-ээс гаргасан тогтоолуудыг танилцуулж цаашдаа сумын, багийн түвшинд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэх болно. Энэ бага чуулган маань нийт 119 гишүүнтэй байх бөгөөд 16-40 хүртэлх насны бүх залуус гишүүнээр элсэх бүрэн боломжтой байгаа. Нэр дэвшихийг хүссэн хүн бүр Аймгийн Залуучуудын Холбооны 99222002, 94449898 утасаар холбогдож бүртгүүлж нэрээ дэвшүүлж, МЗХ-ны V их хурлаар баталсан татварын журмын дагуу дэнчингийн мөнгө болох 50000 төгрөг тушааж нэр дэвших эрхээ авна. Мөн сонгогдоогүй тохиолдолд дэнчингийн мөнгөө буцаан авч болно.

Сэтгэгдэл ачааллаж байна ..