‘’МӨНГӨН  ӨВӨЛ’’ ӨДӨРЛӨГ
2015-02-15 БАЯН-ӨЛГИЙ
Админ Баян-Өлгий 391

‘’МӨНГӨН ӨВӨЛ’’ ӨДӨРЛӨГ

Баян-Өлгий Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан Аймгийн эрүүл мэндийн газар, Аймгийн биеийн тамир спортын газартай хамтран нийт албан байгууллага, болон ард иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын төрлүүдээр хичээллэх сонирхол төрүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл” өдөрлөгийг 02 дугаар сарын 14-нд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хүүхэд залуучууд олноор ирж мөсөн дээр явагдсан төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож нэг өдрийг цэвэр агаарт үр бүтээлтэй өнгөрүүллээ. 
Тэшүүрийн төрөл 21-ээс дээш нас: Эрэгтэй 1 дүгээр байр Д.Рахат, 2 дугаар байр Х.Бахыт, 3 дугаар байр Е.Жанболат
Тэшүүрийн төрөл 21-ээс дээш нас: Эмэгтэй 1дүгээр байр А.Серикгүл, 2 дугаар байр Х.Уазира, 3 дугаар байр Х.Ахбота
15-20 нас: 1дүгээр байр Д.Саяхат, 2 дугаар байр А.Еликжан, 3 дугаар байр С.Еламан
Хоккей төрөл: 1-р байр Жигиттер баг, 2-р байр Хамгаалалтын албаны Кыран баг, 3-р байр Барыс баг
Мөсний сумо: Эрэгэтэй 1-р байр Аймгийн заан Аманбек, 2-р байр Толбо сумын Көркемжан, 3-р байр Цагдаагийн газар Мэндбаяр
Мөсний сумо: Эмэгтэй 1-р байр Онцгой байдлын хэлтэсийн ажилтан Х.Нуржан, 2-р байр Цагдаагийн газар Мария, 3-р байр Март
Загас агнуур: 1-р байр ЦШСГазар, 2-р байр "МейраМ фото" ХХК-ийн баг, 3-р байр НИК ХХК
Олс таталт: 1-р байр Толбо сум, 2-р байр Онцгой байдлын хэлтэс, 3-р байр Радио Телевизийн Станц
Мөсний шагай: 1-байр Эрүүл мэндийн газар, 2-р байр Цагдаагийн газар, 3-р байр Бугат сумын баг 
Сур харваа: 1-р байр Энхтүвшин, 2-р байр Алтантулга, 3-р байр Тэрбиш, 4-р байр Баярсайхан, 5-р байр Алтаншагай
Спортлог хамт олноор: НИК ХХК шалгарлаа
Энэхүү арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн байгууллагууд
АГАЙН ФОТО, СУАТ, ХААН БАНК, МОНГОЛ ДААТГАЛ, КАПИТРОН БАНК, ГОЛОМТ БАНК, “КАЙНАР” ХХК, “ГАСТАЙ” ХХК, 1-р БДСургуулийн залуучуудын зөвлөл, МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..