“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ЗАЛУУ ХҮН” залуучуудын форум
2015-01-31 БАЯН-ӨЛГИЙ
Админ Баян-Өлгий 412

“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ЗАЛУУ ХҮН” залуучуудын форум

Баян-Өлгий Аймгийн Залуучуудын Холбооноос залуучуудад тулгамдаж байгаа асуудлын нэг болох ажилгүйдэлтэй холбоотой “Ажилтай, орлоготой залуу хүн ” форумыг 2015 оны 01 дүгээр сарын 30-31-нд явууллаа. Форумын үеэр залуучуудад төсөл бичих, хоршоо байгуулах талаар сургалт семинар, “Ажилтай, орлоготой залуу хүн ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Залуучууд сургалт, семинарын дараа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцлаа. 2 дахь өдрийн хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцож санал бодлоо солилцлоо.
Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээг Өлгий сумын ЗДТГазар, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллагууд болон хувь хүмүүст талархалаа илэрхийлье!
“СУАТ” ХХК
“ЁЛТ” Худалдааны төв
ЗАЙД Ерөнхий боловсролын БДСургууль
“АГАЙН” Фото
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс
Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо 
“ЖОРГА” ХХК
“АЗУ ТИС” Шүдний эмнэлэг
“БАХ-АЙ” ХХК

Сэтгэгдэл ачааллаж байна ..