“Нутагтаа сайхан амьдарцгаая”
2015-06-23 БАЯН-ӨЛГИЙ
Админ Баян-Өлгий 361

“Нутагтаа сайхан амьдарцгаая”

Баян-Өлгий Аймгийн Залуучуудын Холбооноос “Нутагтаа сайхан амьдарцгаая” баруун бүсийн залуучуудын чуулга уулзалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа, бүсийн чуулганы зорилго нь залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхжуулах сургалт, орон нутгийн залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх, Бруун бүс нутгийн залуучуудын санал санаачлагыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлт тусгахаас гадна төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд оруулахад оршино.
Монголын Залуучуудын Холбоо 6 жилийн дараа бүсийн чуулга уулзалтаа Баруун бусийн залуучуудын чуулганаар эхэлж байна. Баруун бүсийн чуулга уулзалт Баян-өлгий аймагт зохион байгуулагдсан бөгөөд чуулганд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, УХАГазрын дарга Б.Эрдэнэбат, Завхан аймгийн Залуучуудын Холбоо, Ховд аймгийн Залуучуудын Холбоо, Увс аймгийн Залуучуудын Холбоо, Баян-өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчид болон тус аймгийн 12 сумын залуучуудын холбоо, байгууллагын залуучуудын зөвлөлийн төлөөлөл зэрэг 150 орчим залуучууд оролцсон юм. Чуулганы төлөөлөгчид баруун бусийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудалууд, Залуучуудын талаарх бодлогын асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга зам, хүрэх үр дүн зэргийг тусгасан зөвлөмж гаргахаар болсон байна.
Чуулганд Монголын Залуучуудын Холбоо, Баян-өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ, Залуучуудыг дэмжигч лобби бүлэг зэрэг холбогдох байгууллагууд өндөр ач холбогдол өгч оролцсон бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат үндсэн илтгэл хэлэлцүүлж, байгууллагын стратеги төлөвлөгөө болон цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж асуулт хэлэлцүүлэг явууллаа. 
Энэ удаагийн чуулганаар алс хязгаар нутагт ажилгүй байгаа залуучуудыг ажлын байртай болгох зохион байгуулалтыг хийж Залуучуудын хөдөлмөрийн салбар бирж байгуулах, Архи уудаг залуучуудыг судалгаанд хамруулж, эрүүл мэнд спортын чиглэлийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн орон нутагтаа ажиллаж амьдарч буй залуус “ Орон сууцны урьдчилгааг 10% болгох санаачлалгыг дэмжиж, төрөөс хэрэгжүүлж буй 8% зээлийг аймаг, сумын төвүүдэд хувийн орон сууц барихад ижил тэгш буюу хот хөдөөгийн ялгаагүй ханддаг байхаар хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй байна” гэдгийг ч энэ үеэр онцолж байсан юм. 
Эдгээр санал санаачллага, уриалгаас гадна залуучуудын нийгмийн идэвх оролцоог сайжруулах, Эрүүл мэнд, боловсролын, холбоо мэдээллийн салбарын тулгамдсан асуудлууд, залуучуудын бизнес эрхлэх нөхцөл боломж, МЗХ-ны салбар Залуучуудын Хөдөө аж ахуйн корпораци, Орон сууцны корпораци болон байнгын хороодыг бүс нутаг, аймаг сумын хэмжээнд байгуулах талааар ч санал бодлоо солилцлоо. 
Ийнхүү баруун бүсийн залуучуудын байгууллагууд нэгдэж байнгын уялдаа холбоотой байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч чуулга уулзалтыг 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж байх шийдвэрийг мөн гаргасан юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллассан Засаг Даргын Тамгын Газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Баян-Өлгий аймаг дахь хөтөлбөр болон санхүүгтйн дэмжлэг үзүүлсэн 
SS Mongolia 
АЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Жандос
Аиймгийн ИТХ дахь лобби бүлгийн дарга Б.Бекболат
“Агайн” фото студийн эзэн М.Нурболат 
Өлгий сумын ЗДТГазар
“Зост” амралтын газарын захирал Б.Нурбек
Б.Көксеген захиралтай “ЖОЛ” ХХК
“Алтай Трэйд” худалдааны төвийн эзэн Б.Даулетжан
“Омар-Төре” ХХК-ны захирал М.Уасира
Съез захиралтай “Азу тис” шүдний эмнэлэг
“Асыл-Али” ХХК-ны захирал С.Нурбек 
Баян-Өлгий Аймгийн Улаан Загалмай Нийгэмлэг 
Алтайн-Оргил худалдааны төвийн эзэн Альфараби болон залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд К.Женисбек, Б.Серик, А.Нуртуган, М.Мырзашөл, А.Багдат, Ш.Ерханат, Х.Күлди болон зарим хувь хүмүүст талархал илэрхийлье!

Сэтгэгдэл ачааллаж байна ..